Компани

"Эрдэнэт Үйлдвэр" 43 жилд 9 их наяд төгрөгийн татвар төлжээ

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар "Эрдэнэт Үйлдвэр"-ийг Монгол Улсын Баатар цолоор шагнасан билээ.

"Эрдэнэт Үйлдвэр" нь 1978 онд байгуулагдсан бөгөөд анхны баяжмалаа гаргаснаас хойш 43 дахь жилдээ ажиллаж байгаа томоохон үйлдвэрүүдийн нэг билээ. Өнгөрсөн 43 жилийн хугацаанд нийт 980 сая тонн хүдэр олборлон, 920 сая тонн хүдэр боловсруулж, 19 сая тонн зэс, молибдений баяжмал үйлдвэрлэсэн байна. Үүний 8 орчим хувийг сүүлийн 2 жилд буюу 2019, 2020 онд үйлдвэрлэжээ.

Өнгөрсөн хугацаанд тус үйлдвэр улс, орон нутгийн төсөвт нийт 9 орчим их наяд төгрөг төвлөрүүлсэний 22 хувь нь сүүлийн хоёр жилд ногдож байгаа бөгөөд үүнээс 2020 онд нэг их наяд төгрөгийг давуулсан нь түүхэндээ хамгийн өндөр орлого төвлөрүүлсэн, баялаг бүтээсэн жил болсон хэмээн үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцолж байна.
 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/05

Баялаг тойрсон сонгууль

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine