Компани

"Эрдэнэт Үйлдвэр"-ийг Монгол Улсын Баатар цолоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Зарлигаар уулын баяжуулах "Эрдэнэт Үйлдвэр"-ийг Монгол Улсын Баатар цолоор шагнажээ. Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн биеэр очиж, үйлдвэрийн хамт олонд шагналыг нь гардуулсан байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигт "Монгол Улсын хөгжил цэцэглэлт, эдийн засаг, уул уурхайн салбарын өсөлт хөгжил, салбарын боловсон хүчний бэхжилт, улсын төсвийн төвлөрөл, “ковид-19” цар тахлын хүндрэлтэй нөхцөлд айл өрх, аж ахуйн нэгжүүдэд учирч буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад үзүүлж буй дэмжлэг, хүчин чармайлт, 20-р зууны түүхэн бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн улс орныхоо хөгжил дэвшилд оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлж, “Монгол Улсын Баатар” цолоор шагнаж, Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжил дэвшил, улсын эдийн засагт оруулах үр ашгийг дээшлүүлэхийн төлөө цаг наргүй ажиллаж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн хамт олон, нийт уурхайчдын гавьяа зүтгэлийг цохон тэмдэглэн, алдаршуулж байна” хэмээн тэмдэглэжээ. 

"Эрдэнэт Үйлдвэр"-ийг байгуулах гэрээг 1973 онд байгуулж, улмаар 1978 онд бүтээн байгуулалт дуусаж, анхны баяжмалаа үйлдвэрлэж байжээ. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/05

Баялаг тойрсон сонгууль

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine