Үйл явдал

"Уурхайчдын алдрын од" шагналын эзэд тодорлоо

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, зөвлөх инженер Д.Амгалан, Монголын уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбооны захирал, доктор Б.Бат-Очир, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монголын Баяжуулагчдын холбооны Ерөнхийлөгч асан Г.Шархүү нарыг Монголын Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны тэргүүн дээд шагнал болох “Уурхайчдын алдрын од” одонгоор шагналаа. 

Тус шагналыг УУХҮ-ийн сайд Г.Ёндон гардуулж, салбарын  хөгжилд оруулсан тэдний олон жилийн бүтээлч хөдөлмөр, хувь нэмэр, зүтгэлд нь талархаж буйгаа энэ үеэр илэрхийллээ.

Энэхүү шагналыг Монголын Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлөөс анх санаачилж, 2018 оноос жилд 2-3 хүнд олгож эхэлсэн билээ. 

 

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/05

Баялаг тойрсон сонгууль

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine