Цагаан хадны "Тэг" зогсолтыг 14 хоногоор сунгалаа

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хаданд энэ сарын 6-ныг хүртэл тэг зогсолт хийх тус сумын Засаг даргын захирамж гарсан. 

Тэгвэл уг захирамжийн хэрэгжилтийг дахин 14 хоногоор сунгахаар болжээ. 

Тэг зогсолт энэ сарын 20 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Цагаан хад суурьшлын бүс дэх үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг 08.00-16.00 цаг байхаар тогтоожээ.

Ханбогд сумын хэмжээнд орох гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж байгаатай холбогдуулан хулгайн тээвэр болон зөвшөөрөлгүй тээврийн хөдөлгөөнд хатуу хяналт тавьж байгаа аж.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/05

Баялаг тойрсон сонгууль

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine