Түүхий эд

Хятадын коксын гарц 2 сар дараалан буурлаа

БНХАУ-ын коксын гарц тавдугаар сард 0.4 хувиар буурч, 39.1 сая тоннд хүрсэн гэж Хятадын статистикийн товчоо мэдээллээ.

Байгаль орчны хяналт болон үр ашиг багатай үйлдвэрлэлийн хүчин чадлыг бууруулах Хятадын Засгийн газрын арга хэмжээ коксын үйлдвэрлэлд нөлөөлж, хоёр сар дараалан буурахад хүргэсэн байна.  

Энэ оны эхний таван сарын хугацаацад Хятадын коксын гарц нийт 198 сая тоннд хүрсэн нь жилийн өмнөхтэй харьцуулахад 5.9 хувиар өссөн үзүүлэлт болжээ. 

Бүс нутгаар нь задлаад харвал, Шаньси муж Хятадын коксын хамгийн том үйлдвэрлэгч болсон. Хятадын нийт гарцын 22 хувийг дангаараа бүрдүүлсэн тус муж зөвхөн тавдугаар сард 8.6 сая тонн кокс үйлдвэрлэжээ. Харин эхний таван сард Шаньси мужийн коксын гарц нийт 42 сая тоннд хүрсэн байна.

Үүний ардаас Шэньси болон ӨМӨЗО бичигдсэн. Шэньси муж энэ оны нэгээс тавдугаар сарын хооронд 20 сая тонн, ӨМӨЗО 19 сая тонн кокс тус тус үйлдвэрлэжээ.  


 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/05

Баялаг тойрсон сонгууль

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine