Компани

Б.Ганхуяг 5 их наяд төгрөгөөр Гүйцэтгэх захирлын суудлаа баталгаажуулав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай байгуулсан гэрээгээ таван жилээр үргэлжлүүлэн сунгаж байгаагаа мэдэгдлээ. Б.Ганхуяг захирлын хувьд 2018 оноос уг албыг хашиж эхэлсэн. Үүнээс өмнө тус компанийн Тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан.

Түүний хувьд “Эрдэнэс Тавантолгой”-г удирдах болсноор компанийн үйл ажиллагаа жигдэрч, санхүүгийн дарамтаас богино хугацаанд гарч чадсан байдаг. 2018 онд 1.99 их наяд төгрөгийн орлого олж, борлуулалтын орлого нь 58 хувиар давсан. Тэгвэл 2019 онд тус компани нэг тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, ашгийн хэмжээ нь  нэг их наяд төгрөгт хүрсэн төдийгүй төрийн өмчит компаниудаас Монголдоо анхдагч нь болсон. Тухайн жилийн ашгаас 1072 хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэнд компанийн түүхэндээ анх удаа ногдол ашиг тараасан. 

2020 онд “Эрдэнэс Тавантолгой” компани мөн л ашигтай ажиллаж, борлуулалтын орлого нь 1.6 их наяд төгрөгт хүрч, өсөлтийн буухиа үргэлжилсэн. Б.Ганхуяг захирлаар ажиллах болсноор компанийн борлуулалтын орлого нэмэгдсэн төдийгүй өр зээлийн дарамтаас гарч, бүтээн байгуулалтын төслүүдийг “Эрдэнэс Тавантолгой” компани бие даан санхүүжүүлж байгаа нь дампуурахад ойрхон байсан компанийн хувьд том амжилт юм. Тэрбээр Гүйцэтгэх захирлаар ажилласан гурван жил орчмын хугацаанд 5.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна. 

Үүнээс гадна олон жил гацсан Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, Улаанбаатар хотын утааг бууруулах сайжруулсан шахмал түлшний үйлдвэр зэрэг томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг гүйцэтгэхэд "Эрдэнэс Тавантолгой" гол үүргийг гүйцэтгэсэн юм. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд нэг их наяд гаруйг, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд 883 тэрбум төгрөгийн санхүүжилт тус тус хийжээ.

"Эрдэнэс Тавантолгой" компанийн ТУЗ түүний ажлын тайланг сайн хэмээн үнэлж, гэрээгээ сунган ажиллуулахаар болсон байна. 

 

 

 



Сэтгэгдэлүүд
  • Bilgee
  • [59.153.113.113]
  • 2021-06-30 11:18

Амжилт хүсье! Ийм л чин сэтгэлтэй залуусаар удирдуулвал манай улс амжилтанд хүрнэ ээ! Баяр хүргэе! Харин нөгөө Эрдэнэтийн Бадамсамбуу мэтийн хөгшин бурхиар удирдуулсан бол өдийд аль эрт дампуурсан байх байлаа. Төрөөс төрсөн тэрбумтан Бадамсамбууг одоо зайлуулах болсон шүү!

  • Zochin
  • [192.82.88.66]
  • 2021-07-01 00:33

Sain ajillasan amjilt

Шинэ дугаар 2021/05

Баялаг тойрсон сонгууль

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine