Үйл явдал

“Уурхайн хаалт - 2021” наймдугаар сард Монголд болно

“Уурхайн хаалт” олон улсын чуулга уулзалт энэ жил Монголд болно. 14 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа тус чуулга уулзалт ирэх наймдугаар сарын 17-19-нд Улаанбаатар хотод болох тов гарчээ. 

Уг арга хэмжээ нь Уурхайг хаах хамгийн сүүлийн үеийн арга зүй, шилдэг туршлага, ололт амжилт, техник технологийн ололтыг судлах, танилцах боломжийг олгодог, дэлхийд нэр хүндтэй чуулга уулзалт юм. Энэ жилийн онцлогийн тухайд Монголд болж байгаа гэдэг утгаараа дэргэдээ дагуул хот бүхий Эрдэнэтийн овоо ордыг онцлох бөгөөд “Хайбрид” форматаар зохион байгуулагдах аж.

Тодорхой хэлбэл, оролцогчид болон илтгэгчид зайнаас оролцох боломжийг хангах бөгөөд үзэсгэлэн, хэлэлцүүлэг, уулзалтуудыг виртуаль хэлбэрээр зохион байгуулах юм. Мэдээж хэрэг биеэр оролцох боломж нээлттэй. 

Энэхүү чуулга уулзалтаар арав орчим бүлэг сэдвийг хамарсан 100 гаруй илтгэл хэлэлцүүлэх бөгөөд одоогийн байдлаар дэлхийн 26 орны орны оролцогч бүртгүүлээд байна. Чуулга уулзалтын бүртгэл долдугаар сарын 30-н хүртэл үргэлжлэх юм байна. (Бүртгүүлэхийг хүсвэл энд дарна уу)

Энэ жилийн чуулга уулзалтыг Монгол Улсын “Qualified Mining Consulting” (QMC) компани, ШУТИС, Австралийн геомеханикийн төв хамтран зохион байгуулж байгаа аж. Түүнчлэн Улаанбаатар дахь Австрали, БНЧУ, БНХАУ, Их Британи улсын элчин сайдын яам, Орос-Монголын худалдаа аж үйлдвэрийн бизнесийн зөвлөл, “Mongolian Business Database” хамтран ажиллаж байна. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/05

Баялаг тойрсон сонгууль

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine