Үйл явдал

Олборлох салбарын компаниуд ТОП 100-г манлайлав

 Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП 100 ААН-ийг эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 20 дахь жилдээ хоёр дахь удаагаа цахим хэлбэрээр зохион байгууллаа. 2020 оны ТОП-100 ААН-ийг үйл ажиллагааны салбараар нь авч үзвэл худалдаа, үйлчилгээний салбарын 28 компани, уул уурхай олборлох үйлдвэрлэлийн салбарын 24 компани, газрын тосны хангамжийн 10, барилга замын салбарын 9, хүнсний болон хөнгөн үйлдвэрлэлийн 9, банк санхүү, харилцаа холбоо, тээвэр ложистикийн салбарын 13, хүнд үйлдвэрлэл, цахилгаан дулааны үйлдвэрлэлийн 7 компани эрэмбэлэгджээ.

ТОП 100 аж ахуйн нэгжийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ тэргүүлж, "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Оюутолгой" ХХК, "Энержи Ресурс" ХК,  "Ти Ти Жи Ви Си Өү" компани эхний аравт шалгарлаа. 

2020 оны хувьд Монгол Улсын ДНБ-ий хэмжээ 5.3 хувиар буурсан. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт 29 хувиар агшсан. Татварын ерөнхий газрын мэдээллээр, 2020 оны тайлангаар 27.1 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон гээд хүнд жил болж өнгөрсөн.

Хэдий эдийн засаг, бизнесийн орчин  амаргүй, их сорилт бэрхшээлтэй нүүр тулсан ч татварын нийт орлогын 49 хувийг ТОП 100 аж ахуйн нэгж дангаар бүрдүүлж, ажлаа байраа хоёр мянгаар нэмэгдүүлсэн байна.

2020 оны турш ковидын нөхцөл байдлаас үүдэн хөл хорио болон цагийн хязгаарлалт, гадаад худалдааны хүндрэл, олон улсын зах зээлийн тодорхой бус байдал давамгайсан нь бизнесийн үйл ажиллагааг төлөвлөх, тогтвортой үйл ажиллагаа явуулахад ихээхэн саад тотгор болж байлаа. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/05

Баялаг тойрсон сонгууль

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine