Үйл явдал

Гашуунсухайт боомтын экспорт зогслоо

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад суурьшлын бүсэд өнөөдөр "Ковид-19"-ийн 11 тохиолдол бүртгэгдсэн байна. Тиймээс "Цагаан хад" суурьшлын бүсэд 6-р сарын 24-ний 06:00 цагаас эхлэн "тэг" зогсолт хийхээр болжээ.

Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад суурьшлын бүсэд 6-р сарын 24-ний 06:00 цагаас 7-р сарын 6-ны 06:00 цаг хүртэл "ТЭГ" зогсолт хийх тухай Ханбогд сумын Засаг даргын А/205 тоот ЗАХИРАМЖ гарлаа. Энэ хугацаанд аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, орох гарах хөдөлгөөнийг хязгаарлана! "Тэг" зогсолт хийсэнтэй холбогдуулан халдварын тохиолдлын ойрын болон дам хавьтлыг тогтоож,тусгаарлалтад бүрэн авч, халдвар нэмж тархахаас урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг сайтар зохион байгуулах юм.

Тэг зогсолт хийхээр болсноор Оюутолгой болон Тавантолгой бүлэг ордоос олборлосон ашигт малтмал, хүдрийн баяжмалыг ирэх сарын 6-н хүртэл экспортлох боломжгүй болж байна. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/05

Баялаг тойрсон сонгууль

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine