Компани

“Гленкор” кобальтын хамгийн том уурхайн үйл ажиллагааг дахин эхлүүлнэ

БНАКонго улсад “Гленкор”компанийн эзэмшдэг Мутанда хэмээх зэс, кобальтын уурхайг хоёр жил орчим ашиглалгүй байсны эцэст энэ оны сүүлээр нээхээр болжээ. 

Конгогийн уул уурхайн шинэ сайд Антойнетте Н Самба Каламбаеи нь сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ “Гленкор”-ын төлөөлөгчидтэй даваа гарагт уулзаж, 2019 оны арваннэгдүгээр сард хаагдсан уг уурхайг дахин эхлүүлэх талаар ярилцсан гэжээ. “Мутанда нь энэ жилийн эцсээр үйл ажиллагааг эхлүүлж ирэх жилээс хэвийн үйлдвэрлэлдээ орох боломжтой болно” хэмээн "Гленкор" компаниас нэмэлт мэдээлэл өгсөн байна. 

“Гленкор” компани 2019 оны наймдугаар сард, кобальтын үнэ унасан тул уурхайд тохиргоо, үйлчилгээ хийх зорилгоор хоёр жил орчим хугацаагаар түр хааж байгаагаа мэдэгдэж байсан юм. Тус уурхай нь 2018 онд кобальтын гарцаараа тавдугаар эрэмбэлэгдэж байв.

Товчхондоо, дэлхийн эдийн засгууд уламжлалт шатахуунаас татгалзалж, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээний өсөлтийг дагасан баттарейн үйлдвэрлэлтэй холбоотойгоор шинэ эрэлт бий болсон үед дэлхийн хамгийн том кобальтын уурхай дахин нээгдэж байна. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/05

Баялаг тойрсон сонгууль

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine