Үйл явдал - Covid-19

Өмнөговьд “Ковид-19”-ийн 28 тохиолдол бүртгэгдлээ

Монгол Улсын уул уурхайн салбарын гол үүц болох Өмнөговь аймагт сүүлийн 24 цагт шинэ төрлийн коронавирусийн 28 тохиолдол бүртгэгдсэнийг Аймгийн онцгой комиссоос мэдээллээ. Иймд Өмнөговь аймгийн хэмжээнд энэ сарын 12 -ны 06:00 цагаас 20-ны өдрийн 06:00 цаг хүртэл зорчих хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахаар шийдвэрлэсэн байна. 

Өмнөговь аймагт илэрсэн тохиолдлуудыг байршлаар нь авч үзвэл 

  • Даланзадгад суманд – 6 
  • "Оюутолгой"-д - 2  
  • Цогтцэций суманд – 4 
  • Цагаан хаданд -1 
  • Цогтовоо суманд – 3
  • Манлай суманд - 4 
  • Баян-Овоо суманд -4 
  • "Хүрэн толгой коал майнинг" ХХК-д - 5

Коронавирусийн тархалтаас үүдэн Өмнөговийн Аймгийн онцгой комисс дараах шийдвэрийг гаргасан байна.  Үүнд: 

  • Сумдын төвийн орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан.
  • Хүнсний дэлгүүрүүд өглөөний 07:00 цагаас 16:00 цаг хүртэл ажиллана. 
  • Эмийн сан, ус түгээх газар, ШТС-ууд 09:00-23:00 хүртэл ажиллана. 
  • Төрийн байгууллагууд ажилтнуудынхаа 10 хүртэлх хувиар ажиллана 
  • Уул уурхайн ээлж солилт хийхгүй
  • Иргэдэд зөвхөн буяны ажил, эрүүл мэндийн шалтгаанаар зорчих зөвшөөрөл олгоно. 
  • Хүнс, эм хангамж, барилгын материалын худалдаа хүргэлтийн үйлчилгээгээр гарахыг зөвшөөрнө. 
  • ӨЭМТ-үүд дуудлагаар үйлчилнэ. Шаардлагатай тохиолдолд БОЭТ-д хандана. 
  • Зөвшөөрөгдсөн болон хязгаарлагдсан ААН-ийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана. 
  • Зорилтот бүлгийн иргэдэд хүнсний тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулна.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine