Бодлого

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд аж ахуйн нэгжүүдээс санал авна

Хөрөнгө оруулалтын тухай хуульд 2006 онд хоёр удаа нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд үүнээс хойш уг эрх зүйн орчин хэвээр үйлчилж буй.

УИХ-ын дарга Г.Занданшатар Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт хийхээр ажиллаж байгаагаа хувийн хэвшилтэй уулзах үеэр мэдэгдсэн.

Хөрөнгө оруулалтын бодлогын хувьд Монгол Улс зохицуулалтын түвшинд нээлтэй гэж үнэлэгддэг боловч бусад улс оронтой харьцуулахад ГШХО хангалтгүй байна.

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн саналыг МҮХАҮТ болон мэргэжлийн холбоодоор дамжуулан авах бөгөөд уг сэдвээр цахим хэлэлцүүлэг зохион байгуулав. 

Уул уурхайн салбар 2020 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын 72 хувийг бүрдүүлсэн. Үүний дараа худалдаа, нийтийн хоолны салбар долоон хувиар удаалж байна. Хөрөнгө оруулалтыг улсаар нь авч үзвэл, Канад, Хятад тэргүүлэх байр суурь эзэлж байгааг МҮХАҮТ онцоллоо.

Азийн хөгжлийн банкны судалгаагаар, манай улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт 2020 онд 29 хувиар буурчээ. 

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын хөрөнгө оруулалтын индекст багтсан 85 улсаас 42 дугаар байранд Монгол Улс эрэмблэгдсэн байна.  

“Бизнесийн орчин 2020” судалгааны үнэлгээгээр, хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулалтын орчны үзүүлэлтээр тааруу оноо авчээ. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine