Түүхий эд - Covid-19

“Ковид-19”-ийн халдвар өсөж, нүүрсний экспорт дахин хумигдав

Монгол Улсад коронавирусийн халдварын тоо сүүлийн өдрүүдэд дахин нэмэгдэж эхэлснээр тавдугаар сарын сүүлчээс сэргээд байсан нүүрсний экспорт эргэн буурлаа.

Үүнээс гадна өчигдөр буюу зургадугаар сарын 2-ны өдөр Монголын нүүрсний гол гарцын нэг болох Шивээхүрэн-Сэхэ боомтод тээврийн жолоочоос “Ковид-19” вирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн болохыг Хятадын sxcoal.com цахим сайт мэдээллээ.

Ингэснээр Хятадын хил гарсан нүүрсний машины тоо 90 болж буурсан байна. Энэ нь тавдугаар сард дунджаар 139 машин хил нэвтэрч байсантай харьцуулахад 55 хувиар  буурсан үзүүлэлт болов. 

Дөрөвдүгээр сарын эхээр мөн Шивээхүрэн, Сэхэ боомтод шинэ төрлийн коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Монгол, Хятадын хилийн хоёр боомтын үйл ажиллагааг түр хугацаанд хаагаад байсан юм. 

Монгол Улсад коронавирусийнн тархалт эрчээ авсан хоёрдугаар сарын сүүлийн хагасаас эхлэн нүүрсний экспорт тасралтгүй буурч байгаа.  Ялангуяа, гурав болон дөрөвдүгээр сард нүүрсний экспорт өмнөх онуудын мөн үетэй харьцуулахад 3-4 дахин буурсан байна. 

Тухайлбал, гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 4-ний хоорондох долоо хоногт ердөө 217 мянган тонн нүүрс БНХАУ-д нийлүүлсэн бол дөрөвдүгээр сарын 4-9-ний хооронд 154 мянган тонн нүүрс экспортолжээ. 

Тавдугаар сарын 27-ны байдлаар Монгол Улс нийт 8.5 сая тонн нүүрс экспортлоод байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine