Эдийн засаг

Дэлхийн эдийн засаг 5.8 хувиар өснө

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага 2021 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамгаа шинэчилж, 5.8 хувь болгож нэмэгдүүллээ.

Тодруулбал, АНУ өнгөрсөн оны 12 дугаар сард 900 тэрбум ам.долларын нэмэлт төсөв баталсан бөгөөд энэ онд 1.9 их наяд ам.долларын нэмэлт төсөв баталсан нь ийнхүү эдийн засгийн өсөлтөд дэмжлэг болсон байна. Энэ нь дэлхийн ДНБ-ий өсөлтийг нэг хувиар нэмэгдүүлээд байгаа аж.

Мөн зарим улс орон цар тахлын үеийн нөхцөл байдлыг харьцангуй сайн удирдаж, вакцинжуулалтаа эрчимжүүлж байгаа нь эдийн засгаа эргэн нээхэд нөлөөлж байна гэж үзжээ.

Манай улсын хувьд өнгөрсөн долоо хоногт олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch” агентлагаас зээлжих зэрэглэлийг “тогтвортой” түвшинд хэвээр үлдээсэн.

Тус агентлаг Монгол Улсын эдийн засгийг энэ онд таван хувиар өсөх төсөөлөлтэй байгааг онцолсон. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine