Түүхий эд

2020 онд хамгийн их зэс олборлосон 10 уурхай

"Mining Intellegence" судалгааны байгууллага олон талт эх сурвалжийн мэдээллийг цуглуулсны эцэст 2020 онд зэсийн гарцаараа дэлхийд тэргүүлсэн топ-10 уурхайг нэрлэж байна. 

1. Escondida 

BHP's Escondida mine strike becomes Chile's longest, ends with no deal -  MINING.COM

Чилийн зэс, алт, мөнгөний ил уурхай өнгөрсөн онд 1.2 сая тонн зэс, 169 мянган трой унц алт, 6.2 сая трой унц мөнгө үйлдвэрлэснээр салбартаа бүтээмжээрээ тэргүүллээ. 

43 сая тоннын боломжит, 80.5 сая тоннын таамаг нөөцтэй уг уурхайн 57.5 хувийг "BHP” групп, 30 хувийг "Rio Tinto” групп эзэмшдэг бол үлдсэн хувийг Япон улсын "Mitsubishi Corp.” (%8.75), "JX Nippon Mining & Metals Co. Ltd” (%2.5), "Mitsubishi Materials Corp.” (%1.25)" компани хуваан эзэмшдэг байна. 


2. Collahuasi 

Удаах байранд мөн л Чилийн зэс, молибдений уурхай 629 мянган тонн зэс үйлдвэрлэснээр бичигджээ. 

Ил уурхай аргаар ашиглагдаж байгаа тус орд нь 28.1 сая тонн зэс, 770 мянган тонн молибденийн боломжит нөөцтэй. Уурхайн 44 хувийг "Anglo American”, мөн 44 хувийг "Glencore plc”, 7.4 хувийг "Mitsui & Co. Ltd”, 3.6 хувийг "JX Nippon Mining & Metals Co. Ltd” компани эзэмшдэг аж. 


3. Morenci 

“Freeport-McMoRan Inc.” компани дийлэнх буюу 72 хувийг эзэмшдэг тус уурхай 2020 онд 449.5 мянган тонн зэс үйлдвэрлэжээ. 

АНУ-ын Аризона мужид ил уурхай хэлбэрээр ашиглаж буй уг зэс, молибденийн орд нь нийт 27 сая тонн зэс, 184.2 мянган тонн молибдений боломжит нөөцтэй. 


4. El Teniente 

Чилийн зэс, алт, молибденийн арвин нөөц бүхий уг далд уурхайг тус улсын төрийн өмчит “CODELCO” групп 100 хувь эзэмшдэг. 2019 оны эцсийн тооцооллоор тус уурхай нь 11.1 сая тонн зэсийн боломжит нөөцтэй нь тогтоогдсон. Нийт нөөцийг нь 22.9 сая тонн гэж үзжээ. 

Өнгөрсөн онд эл уурхай 443 мянган тонн боловсруулсан зэс үйлдвэрлэснээр дөрөвдүгээрт жагсаж байна. Түүнчлэн 28.7 мянган трой унц боловсруулсан алт 8.2 мянган тонн боловсруулсан молибден, 3.4 сая трой унц боловсруулсан мөнгө үйлдвэрлэсэн байна. 


5. Buenavista 

Copper and conflict in Sonora, Mexico | Latin America Bureau

Мексикийн 26.7 сая тонн зэс, 311.9 мянган тонн молибдений боломжит нөөцтэй уг уурхай өнгөрсөн онд 432 мянган тонн зэс үйлдвэрлэжээ. Тус уурхайг "Southern Copper Corp.” компани 100 хувь эзэмшдэг. 


6. KGHM Polska Miedz Mines 

Топ-10-т багтсан Европ тивийн ганц уурхай Польшид байдаг. Польшийн үндэстэн дамнасан корпораци “KGHM Polska Miedz S.A.” компани 100 хувь эзэмшдэг, зэс, алт, хар тугалга, мөнгөний холимог нөөцтэй уг далд уурхай 2020 онд 413.3 мянган тонн зэс, 96.8 мянган трой унц алт, 39.1 сая трой унц мөнгө үйлдвэрлэснээр жагсаалтад багтжээ.


7. Chuquicamata 

Chile: arranca huelga indefinida en la mina de cobre de Chuquicamata

Мөн л "CODELCO”-гийн бүрэн эзэмшилд байдаг далд уурхай. Өнгөрсөн онд 400.7 мянган тонн боловсруулсан зэс, 39.2 мянган трой унц боловсруулсан алт, 16 мянган тонн боловсруулсан молибден, 9.9 сая трой унц боловсруулсан мөнгө үйлдвэрлэсэн байна.

2019 оны тооцооллоор уг уурхайг 9.4 сая тонн зэсийн боломжит нөөцтэй гэжээ. 


8. Cerro Verde 

Cerro Verde Mining Project Treatment Plant - Alsina.com

Перу улсын зэс молибдений ил уурхайн жилийн гарц 391 мянган тонн хүрчээ. Түүнчлэн 8.62 мянган тонн молибден үйлдвэрлэсэн байна. 

18.1 сая тонн зэс, 404 мянган тонн молибден, 245.9 сая трой унц мөнгөний боломжит нөөцтэй тус уурхайн 53.6 хувийг "Freeport-McMoRan Inc.”, 25.4 хувийг "Compania de Minas Buenaventura S.A.A.”, 16.8 хувийг "Sumitomo Metal Mining Co. Ltd”, 4.2 хувийг "Sumitomo Corp.” эзэмшдэг байна. 


9. Antamina  

Antamina produjo 145,100 toneladas de cobre de enero a diciembre de 2018 –  Energiminas

Перу дахь Зэс, Хар тугалга, Молибдений ил уурхай өнгөрөн онд 367 мянган тонн зэс, 7.8 мянган тонн хар тугалга, 3.6 мянган тонн молибден үйлдвэрлэжээ. 

3.7 сая тонн зэс,  97.3 мянган тонн молибдений боломжит нөөцтэй уг уурхайн эзэмшигчид нь: BHP Group (33.75%), Glencore plc (33.75%), Teck Resources Ltd (22.5%), Mitsubishi Corp. (10%). 


10. Grasberg

Freeport to divest majority stake in Grasberg to Indonesia

Жагсаалтын 10 дугаарт, Азийн томоохон экспортлогч Индонезийн уурхай багтжээ. Тус уурхайгаас 367 мянган тонн зэс, 848 мянган трой унц алт олборлосон байна. 

Дад уурхай хэлбэрээр ашиглаж байгаа тус орд нь нийт 14.6 сая тонн зэс, 35 сая трой унц алт, 201 сая трой унц мөнгө бүхий хэд хэдэн биетээс бүрддэг. Уурхайн 51.24 хувийг "PT Indonesia Asahan Aluminium” (Persero) компани, 48.76 хувийг "Freeport-McMoRan Inc.” эзэмшиж байна. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine