Түүхий эд

Грек ногоон эдийн засагт $21 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ

Грек улс сүүлийн 10 гаруй жил эдийн засгийн хямралтай нүүр тулж байгаа ч ногоон эрчим хүчний шилжилт хийхэд 21 тэрбум ам.долларын (18 тэрбум евро) хөрөнгө оруулалт хийхээр болсон байна.

Тус улс цар тахалтай тэмцэхэд зориулсан Европын Холбооны санхүүжилт болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг ашиглан ногоон эдийн засаг руу шилжихээр төлөвлөжээ. Ингэснээр ирэх жилүүдэд тус улсын ногоон эрчим хүчний салбарыг чиглэх дотоодын болон гадаадын компаниудын хөрөнгө оруулалт эрчимжинэ гэж үзэж байгаа аж. 

Ногоон эдийн засгийг дэмжих Грекийн бодлого нь тус улсын эдийн засгийн бодит гарцыг 2026 он гэхэд долоон хувиар өсгөж, 180,000 ажлын байр шинээр бий болгоход хүргэнэ гэж Грекийн төв банк тооцсон байна.

Энэ төлөвлөгөөнд багтсан зарим төслөөс дурдвал Грекийн Hellenic Petroleum компани Баруун Македоний хүрэн нүүрснээс хамгийн их хамааралтай бүс нутагт 204 мегаваттын хүчин чадалтай 18 нарны эрчим хүчний парк байгуулна. Мөн Грекийн Public Power Corp Германы RWE AG компанитай хамтран хоёр гигаваттын хүчин чадалтай нарны эрчим хүчний паркийг нэг тэрбум еврогийн хөрөнгө оруулалтаар байгуулахаар болсон байна. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine