Үйл явдал

Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг хэвээр үлдээв

Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ зарлалаа. Тус байгууллагын дүгнэлтээр, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал дараах үндэслэлүүдээр тогтвортой байгаа гэдгийг хэвлэлийн мэдээлэлд тэмдэглэжээ. 

Монгол Улсын засаглал болон нэг хүнд ногдох орлого нь бусад B үнэлгээтэй улс орнуудтай харьцуулахад сайн байна. Харин үнэлгээг нэмэгдүүлэхэд Монгол Улсын эдийн засгийн суурь хэмжээ, гадаад секторын эрсдэлд өртөх эмзэг байдал, улс төрийн тогтворгүй байдал нь саад болж байгааг дурджээ. 

Фитч агентлагийн үнэлгээгээр “Тогтвортой” төлөвт хэвээр үлдээсэн нь эдийн засгийн энэ онд бий болох сэргэлт, засгийн газрын өр болон ДНБ-ний харьцааг харгалзан үзжээ.

Тус агентлаг нь Монгол Улсын эдийн засгийг 2021 онд таван хувьд хүрч, сэргэх төсөөлөлтэй байна гэж дүгнэв.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine