Түүхий эд

Алтны ханш 1-р сараас хойш анх удаа 1900 ам.долларыг давлаа

Хөрөнгө оруулагчид алтаар баталгаажсан сангуудад хөрөнгө оруулалт хийж, АНУ-ын Холбооны нөөцийн банкны удирдлагууд байр сууриа илэрхийлснээр алтны ханш 2021 оны нэгдүгээр сарын эхэн үеэс хойш анх удаа 1900 ам.долларыг давлаа.
 
Алтны спот ханш нэгдүгээр сарын 8-наас хойш хамгийн өндөр буюу унц нь 1911.95 ам.доллартай тэнцжээ. Нью-Йоркийн биржид АНУ-ын алтны фьючерс ханш 0.4 хувиар өсөж, 1904 ам.долларт хүрсэн байна. 

Холбооны нөөцийн банкны дэд тэргүүн Ричард Кларида “АНУ-ын төв банк эдийн засгийн сэргэлтийн эрчийг сааруулахгүйгээр инфляцийн өсөлтийг хязгаарлаж чадна” хэмээн мэдэгдсэн.  Мөн инфляцийн шинж тэмдгүүд нь "түр зуурынх” болохыг онцолсон байна. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine