Зах зээл

Австралийн эрчим хүчний нүүрсний экспорт 20 хувиар өслөө

Австралийн эрчим хүчний нүүрсний экспорт дөрөвдүгээр сард сарын дүнгээр 20 хувиар өсөж, 15.7 сая тоннд хүрсэн байна.  Тус улсаас БНСУ болон Японыг чиглэсэн эрчим хүчний нүүрсний экспорт 0.4-2 хувиар буурчээ.

Гэхдээ Энэтхэг, Тайванийг чиглэх нийлүүлэлт огцом дээшилсэн нь Австралийн нийт экспортыг дэмжсэн. Ялангуяа, Энэтхэгт нийлүүлсэн нүүрсний хэмжээ дөрөвдүгээр сард 117 хувиар нэмэгдсэн байна. 

Өнгөрсөн гуравдугаар сард хүчтэй аадар бороо орсны улмаас Австралийн Ньюкасл боомтод саатал гарч, төмөр замын шугам тасарсан нь тус улсын эрчим хүчний нүүрсний экспортыг бууруулсан.

Гэхдээ Энэтхэг ялангуяа, тус улсын цемент үйлдвэрлэгчдийн эрэлт өссөн нь Австралийн нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлжээ. Үүнээс гадна Вьетнамын дотоодын аж үйлдвэр сэргэсэнтэй холбоотойгоор тус улсын нийлүүлэлт дөрөвдүгээр сард 33 хувиар өссөн байна.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine