Түүхий эд

Алтны ханш 4 сарын дээд цэгт хүрлээ

Хөрөнгө оруулагчдын хандлага үнэт металл руу эргэснээр алтны үнэ даваа гарагт сүүлийн дөрвөн сарын дээд цэгт хүрлээ. Ам.долларын ханш суларч, АНУ-ын Засгийн газрын бондын хүү буурсан нь алтны ханшид дэмжлэг болж байна. Даваа гарагийн байдлаар алтны ханш  0.4 хувиар дээшилж, 1884 ам.долларт хүрсэн байна. 

Нөгөө талд, биткойны ханш савлаж байгаа тул хөрөнгө оруулагчдын хувьд хөрөнгө оруулалтын найдвартай хэрэгслийг илүүд үзэх болсон. Тиймээс алт тэргүүтэй үнэт металлын үнэ өсөөд байгаа юм. 

“Криптовалютын ханш суларч, АНУ-ын инфляцийг бууруулах хөрөнгийн эрэлт нэмэгдэж байгаа нь үнэт металлыг чиглэх хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна" гэж DailyFX-ийн стратегич Маргарет Ян Блумберг телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Алтны ханш энэ оны нэгээс гуравдугаар сард суларсан. Харин сүүлийн өдрүүдэд өсөж эхэлснээр өнгөрсөн саруудын уналтаа нөхөхөд ойрхон байна гэж шинжээчид үзэж байна. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine