Компани

Fortescue Австралийн уугуул иргэдийн бизнесийг 1 тэрбум доллараар дэмжинэ

Төмрийн хүдрийн зах зээлийн гол тоглогчдын нэг Fortescue Metals компани 2030 он хүртэл Австралийн уугуул иргэдийн бизнесийг дэмжихэд нэг тэрбум австрали долларын санхүүжилт олгохоор болжээ. Тус компани Абориген буюу Австралийн уугуул иргэдийг чиглэсэн хөтөлбөрийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд нийт гурван тэрбум австрали долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа аж.  

2030 он хүртэл хэрэгжих, нэг тэрбум австрали долларын санхүүжилтээр ногоон эрчим хүчний төслүүдийг түлхүү дэмжих юм. Fortescue Metals компанийн Гүйцэтгэх захирал Элизабет Гейнс хүчирхэг, тогтвортой бизнес нь Австралийн уугуул иргэдэд тогтсон хөдөлмөр эрхлэлт болон хөгжлийн боломжийг бий болгоно гэж итгэж буйгаа илэрхийлсэн байна. 

Түүнчлэн тус компани уугуул иргэдийн төлөөллийн оролцоогүйгээр соёлын өвийг нь устгаж, газар нутагт нь цэвэрлэгээ хийснийхээ төлөө уучлалт гуйсан байна. 

Үүнээс өмнө “Рио Тинто” групп 2020 оны тавдугаар сард 46 мянган жилийн настай эртний соёлын өв болох хоёр агуйг сүйтгэсэн тухай мэдээлэл олон нийтийн анхаарлыг татсан. Энэ үйл явдлаас үүдэн орон нутгийн удирдлага, уугуул иргэдийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, тус компанийн гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак ажлаа өгсөн юм.

Мөн өнгөрсөн онд “Би Эйч Пи” компани Австралид соёлын өвийг устгаж болзошгүй учраас Баруун Австралид уурхай өргөжүүлэх төлөвлөгөөгөө зогсоожээ.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine