Бодлого

Гол хамгаалах хууль “Коделько”-гийн зэсийн гарцын 40 хувийг эрсдэлд оруулна

Чилийн хууль тогтоогчид гол мөрний ойролцоох уул уурхайн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Энэхүү хуулийн төсөл нь дэлхийн хамгийн том зэсийн үйлдвэрлэгч, Чилийн төрийн өмчит “Коделько”-гийн зэсийн гарцын 40 хувийг эрсдэлд оруулна гэж тус компаниас мэдэгджээ. 

Ялангуяа, тус компанийн Андина, Эль Тениенте, Сальвадор зэрэг уурхайн олборлолтод тус зохицуулалт үлэмж хохирол учруулах төлөвтэй. Эдгээр уурхай нь “Коделько” компанийн нийт олборлолтын ойролцоогоор 40 хувийг бүрдүүлдэг байна. 

Хуулийн төслийг санаачлагчид цаг уурын өөрчлөлтөд нэрвэгдсэн Чилийн мөсөн голуудыг аж үйлдвэрийн үйл ажиллагаанаас нэн даруй хамгаалах шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Анх 2018 онд танилцуулсан мөсөн голуудыг хамгаалах хуулийн төслийг энэ долоо хоногт хянан хэлэлцэж, санал хураахаар төлөвлөжээ.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine