Компани - Turqoise Hill Resource

Үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бууруулснаар "Turquoise Hill Resources"-ийн хувьцаа унав

"Оюу толгой" компанийн нэгдүгээр улирлын тайлан гарсны дараагаар гол хувьцаа эзэмшигч "Turquoise Hill Resources" (NYSE:TRQ) компанийн хувьцааны ханш 19 хувиар уналаа. 

Компанийн нэгж хувьцааны үнэлгээ энэ сарын 12-нд 20.58 ам.доллар дээр хаагдсан бол 13-ны өдрийн хаалтын ханш 16.85 ам.доллар болжээ. Тухайн өдрийн хамгийн доод үнэ 16.40 ам.доллар байсан аж. 

Тайлангаас үзэхэд компанийн зэсийн гарц өмнөх оны мөн үеэс бараг 30 хувиар, өмнөх улирлаас 9 хувиар өссөн байна. Мөн алтны гарц жилийн 460, улирлын 66 хувийн өсөлт үзүүлжээ. Хүдэр дэх баялгийн агууламж өндөр хувьтай байгааг тайланд дурдсан байв. 

Ердийн үед ийм мэдээний дараа хувьцааны ханши өсдөг учиртай ч энэ удаад эсрэгээрээ байлаа. Хөрөнгө оруулагчид дээрх сайн мэдээнүүдийг үл ойшоосны учир нь компани коронавирусийн тархалт нэмэгдэж байгаа нь Монголын уул уурхайд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар анхааруулж, 2020 сүүлээр гарсан үйлдвэрлэлийн ослын улмаас энэ оны төлөвлөгөөгөө бууруулах шаардлагатай болсон тухай тайланд цохон тэмдэглэсэнтэй холбоотой байв. 

Тухайлбал 500-550 мянган унц алт олборлохоор төлөвлөж байсныг 400-480 мянган унц, 160-180 мянган тонн зэс олборлох төлөвлөгөөг 150-180 мянган тонн болгож бууруулсан байна. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/05

Баялаг тойрсон сонгууль

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine