Компани - Оюу толгой

"Оюу толгой" ХХК-ийн ашиг 17.5 дахин өсжээ.

Нэгдүгээр улиралд Оюу толгой ХХК 45.4 мянган тонн зэс, 145.7 мянган унц алт үйлдвэрлэжээ. Энэ нь 2020 оны нэгдүгээр улиралтай харьцуулбал зэсийн үйлдвэрлэл 29 хувь, алтны үйлдвэрлэл дөрөв дахин өссөнийг харуулж байна. 

Компанийн нэгдүгээр улирлын орлого 526 сая ам.доллар хүрсэн нь өнгөрсөн оны мөн үед 130.7 сая ам.долларын орлого олж байсантай харьцуулахад гурав дахин өссөн дүн юм. Тухайлбал, зэсийн орлого 236.8 сая, алтны орлого 156.6 сая ам.доллароор тус тус өссөн нь тус хоёр бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнэ өсөлттэй байгаатай мөн холбоотой аж. 

Ингэснээр тайлант хугацааны ашиг нь 332.1 сая ам.доллар болж өмнөх оны нэгдүгээр улирлаас 17.5 дахин өссөн байна. 

Энэ оны гуравдугаар сард тус компани баяжмалын нийлүүлэлт хийхэд давагдашгүй хүчин зүйл тулгараад байгаагаа мэдэгдсэн. Харин Хятад талын үйлчлүүлэгчидтэй ойлголцож, хамтран ажилласнаар дөрөвдүгээр сарын 15-наас баяжмалын экспортыг “Ковид-19” цар тахлын үеийн халдвар, хамгааллын дэглэмийг мөрдөн хийж эхэлсэн байна.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/05

Баялаг тойрсон сонгууль

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine