Зах зээл

Хятадын цахилгаан автомашины GAC-ийн борлуулалт 62 хувиар өсжээ

Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч GAC компанийн борлуулалт энэ оны эхний улиралд 62 хувиар өссөн гэж компанийн эх сурвалж мэдээлэв. Тус компани энэ оны эхний гурван сард нийт 496 мянган автомашин борлуулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад дээрх хувиар өссөн үзүүлэлт болжээ. 

Ялангуяа, GAC-ийн шинэ эрчим хүчний брэнд болох Aion-ийн борлуулалт эхний улиралд жилийн дүнгээр 120.9 хувиар өсөж, 17.6 мянгад хүрсэн байна.

Тус компани ирээдүйн өсөлтийг жолоодохын тулд туршлага, технологи, оюун ухаан, үйлдвэрлэлийг хослуулсан ногоон эрчим хүчний төлөвлөгөөнд анхаарлаа хандуулна гэж GAC группийн ерөнхий менежер мэдэгдсэн. 

Тус компанийн шинэ эрчим хүчний болон хосолмол хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл нь 2025 он гэхэд нийт борлуулалтынх нь 40 хувийг бүрдүүлэх төлөвтэй байна. 

2035 он гэхэд тус компани нийт таван сая автомашин үйлдвэрлэж борлуулахаар төлөвлөж байна. Үүний 50 хувь нь эрчим хүчний хэмнэлттэй автомашин байх бол үлдсэн нь шинэ эрчим хүчээр ажилладаг тээврийн хэрэгсэл байх аж. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine