Эдийн засаг

Хамгийн их татвар төлсөн уул уурхайн 8 компани нийт ₮2 их наядыг төвлөрүүлжээ

Монгол Улсад 2020 онд хамгийн их татвар төлсөн 10 аж ахуйн нэгжийн найм нь уул уурхайн салбарын компаниуд байна. Эдгээр найман компани өнгөрсөн онд нийт хоёр их наяд төгрөгийн татварыг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ. 

Татварын ерөнхий газар төсөв бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан татвар төлөгчдийг шалгаруулж, олон нийтэд алдаршуулдаг уламжлалтай. Энэ уламжлалынхаа дагуу хамгийн их татвар төлсөн аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж, шилдэг татвар төлөгчдийг олон нийтэд зарлалаа.  

Уулын баяжуулах  “Эрдэнэт үйлдвэр" 2020 онд улсын төсөвт хамгийн их татвар төлсөн байгууллагаар дахин тодорсон байна. Тус үйлдвэр өнгөрсөн онд улс болон нутгийн төсөвт нийт 752 тэрбум төгрөгийн татвар, хураамж төлжээ.

Тус үйлдвэрийн араас 461 тэрбумыг төвлөрүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК болон 350 тэрбум төгрөгийн татвар, хураамж төлсөн “Оюу толгой” компани бичигдэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад татвар төлөлтөөр эхний гуравт бичигдэж аж ахуйн нэгжүүд бүгд уул уурхайн компаниуд байгаа юм. 

ТОП 10 татвар төлөгчдөд багтсан уул уурхайн компаниуд

“Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ                     752 тэрбум төгрөг
"Эрдэнэс Тавантолгой" ХК                  461 тэрбум төгрөг
“Оюу толгой” ХХК                                 350 тэрбум төгрөг
“Энержи Ресурс” ХХК                          161 тэрбум төгрөг
"Болдтөмөр Ерөө гол" ХХК                  77.7 тэрбум төгрөг
"Ти Жи Ви Си Өү" ХХК                         80.8 тэрбум төгрөг
"Хүрэн толгой коал майнинг" ХХК       54.6 тэрбум төгрөг
“Тавантолгой” ХК                                  60 тэрбум төгрөг

Дээрх компанийн төлсөн татварын нийт дүн 2 их наяд төгрөг болж байна. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine