Түүхий эд

Газрын тосны экспорт 262 хувиар өслөө

Монгол Улсын түүхий газрын тосны экспорт тавдугаар сарын 9-ний байдлаар 1.9 сая баррельд хүрснийг Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамнаас мэдээлэв.

Энэ нь өмнөх оны мен үетэй харьцуулахад 262 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Манай улс 2020 оны мөн үед 1.3 сая баррель газрын тосыг хилийн чанадад гаргаж байжээ. 

Олон улсын зах зээлд Brent төрлийн газрын тосны ханш 0.4 хувиар өсөж, баррель нь 68.5 ам.доллартай тэнцэж байна. Харин WTI төрлийн түүхий эдийн үнэ 0.5 хувиар дээшилж, 65 ам.долларт хүрээд байна. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine