Бодлого

Австрали хайгуулын компаниудыг дэмжих хөтөлбөрөө 4 жилээр сунгалаа

Австралийн Засгийн газар хайгуулын салбарын жижиг компаниудыг дэмжих хөтөлбөрийг дахин дөрвөн жилээр сунгаж, 100 сая австрали долларын татварын хөнгөлөлт эдлүүлэхээр болсноо мэдэгдлээ.  Энэ хөтөлбөр нь хайгуулын компаниудад шинэ хөрөнгө оруулагчдыг татахад татварын хөнгөлөлт эдлэх боломжийг олгох юм.
 
"Хамтарсан Засгийн газар уул уурхайн жижиг компаниудыг үргэлжлүүлэн дэмжиж, ашигт малтмалын шинэ ордуудын хайгуул, ашиглалтад хөнгөлөлт урамшуулал олгосоор байх болно" гэж  Байгалийн нөөц, ус, хойд муж хариуцсан сайд Кейт Питт мэдэгдсэн байна.  

2016 оноос хэрэгжиж эхэлсэн “Junior Minerals Exploration Incentive” хөтөлбөрийн хүрээнд хайгуулын 85 жижиг компанийг дэмжжээ. Эдгээр компанийн талаас илүү хувь нь төв Австралид үйл ажиллагаа явуулдаг аж. 

"Австралийн уул уурхайн салбар нь тус улсын экспортод 270 тэрбум австрали долларын орлого оруулдаг төдийгүй 1.1 сая хүнийг шууд болон дам байдлаар ажлын байраар хангадаг. Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон татвар хураамж хэлбэрээр 39 тэрбум австрали долларыг Холбооны болон мужийн Засгийн газарт төлдөг гэж Австралийн эрдэс баялгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Таниа Констбелл мэдэгдсэн байна.

Мөн "Ногоон талбайн хайгуулын хөтөлбөрийн эхний шатанд илүү их хөрөнгө оруулалт татах Засгийн газрын дэмжлэг нь салбарын ирээдүйд чухал ач холбогдолтой. “Ирээдүйн төлөөх хайгуул” хөтөлбөрийг үргэлжлүүлэх амлалт өгөхтэй зэрэгцэн Австрали улс хайгуулын гүйцэтгэлээ сайжруулаад зогсохгүй хөрөнгө оруулалтын төв цэг болох өрсөлдөх чадвараа хадгалахад чухал алхам боллоо” хэмээн тэрбээр дүгнэжээ. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine