ОХУ-ын нүүрсний экспорт 4-р сард 15 орчим хувиар өсөв

ОХУ-ын нүүрсний экспорт дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15 орчим хувиар өсөж, 17.9 сая тоннд хүрсэн байна. Мөн өнгөрсөн гуравдугаар сарын үзүүлэлтээс өссөн гэж тус улсын Эрчим яамны урьдчилсан мэдээлэлд дурджээ.

Тэгвэл тус улсын Гаалийн ерөнхий байгууллага  нүүрсний экспортыг төрлөөр ангилсан гуравдугаар сарын үзүүлэлтийг олон нийтэд мэдээлсэн. 2021 оны гуравдугаар сард ОХУ-ын коксжих  нүүрсний экспорт 3.2 сая тоннд хүрсэн нь жилийн өмнөхтэй харьцуулахад 265 мянган тонн буюу 7.5 хувиар буурчээ.

Гэхдээ энэ оны хоёрдугаар сарын үзүүлэлттэй харьцуулахад 36 хувиар өссөн байна. Харин эрчим хүчний нүүрсний тухайд гуравдуаар сард 16.5 сая тонныг экспортолжээ. 

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/05

Баялаг тойрсон сонгууль

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine