Бодлого

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ зэс хайлуулах үйлдвэр барина

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах шийдвэр гаргалаа. 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулахаар боллоо. Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт олгов. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 1.8 их наяд төгрөгөөр зэсийн баяжмал хайлах, боловсруулах, Засвар механикийн, исэлдсэн хүдэр боловсруулах, хүхрийн хүчлийн болон эмулсийн тэсрэх бодисын үйлдвэр барих юм. Төсөл хэрэгжсэнээр эхний 20 жилд 46 их наяд төгрөгийн орлого олж, 3.9 их наяд төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллан төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар төлөх тооцоо гарчээ. 

Монгол Улсын засгийн газар өмнө нь хэд хэдэн удаа зэс хайлуулах үйлдвэр барих шийдвэр гарч байсан 

Парк ашиглалтад орсноор:
-“Эрдэнэтийн овоо” стратегийн ордын нөөцийг бүрэн ашиглах,  эдийн засгийн эргэлтэд оруулж өгөөжийг нь хүртэх
-Өрсөлдөх чадвартай, дэвшилтэт технологид суурилсан үйлдвэр кластераар хөгжих
-Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх
-Дагалдах олон үйлдвэр нэг газар төвлөрөх нөхцөл бүрдэх
-Эрдэнэт хот бие даан тэлж хөгжих
-Улс, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэх
-Орон нутагт эхний ээлжинд 1,000 орчим ажлын байр бий болох зэрэг давуу талтай гэж үзлээ.

"Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал - 2030" бодлогын баримт бичигт 2021-2025 онд "... зэс хайлуулах, алт цэвэршүүлэх, улмаар газрын тос, байгалийн хий, занар, нүүрс боловсруулах, химийн бүтээгдэхүүн болон бордооны үйлдвэрлэлийг хөгжүүлэх." гэж заасан байдаг. Энэ хүрээнд зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барих газрыг өмнө нь 2016 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, 2017 онд Өмнөговь аймгийн Ханбогд суманд барих шийдвэр гарч байсан билээ. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine