Үйл явдал

Уурхайчдад дархлаажуулалтын II тунг хийж эхэллээ

Коронавируст халдвар эсрэг дархлаажуулалтын I тунд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 25 мянга орчим ажилтан хамрагдсан бол II тунд Тавантолгой, Нарийн сухайт, Айл баяны уурхайнуудын ажилчдыг эхний ээлжинд хамруулахаар боллоо. ЗХЖШ-ын явуулын баг дархлаажуулалтыг гурван чиглэлд хийж байгаа аж.

 Нэгдүгээр баг тавдугаар сарын 2-ны өдөр, хоёр ба гуравдугаар баг тавдугаар сарын 4-ний өдөр дээрх чиглэлийн уурхайнуудад дархлаажуулалтыг эхлүүлжээ.

Дээрх уурхайнуудын ажилчдыг дархлаажуулалтад хамруулсны дараа бусад чиглэлийн уурхайн ажилчдад вакцин хийх ажил үргэлжилнэ гэж  Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамнаас мэдээллээ.

Тухайлбал, “Ухаа худаг” уурхайн үндсэн болон туслан гүйцэтгэгчдийн нийт 2,600 гаруй ажиллагсад “Ковид-19” вирусийн эсрэг вакцины II тундаа өнөөдрөөс хамрагдаж эхэллээ.

Тэд гуравдугаар сарын 22-24-нд вакцины I тундаа бүрэн хамрагдаад байсан юм. Вакцинжуулах ажилд 20 орчим хүнтэй мэргэжлийн баг ажиллаж байгаа аж. 


Засгийн газраас Экспортын “ногоон” бүс Өмнөговь аймагт уурхайчид, тээвэрчдийн вакцинжуулалтыг шуурхай зохион байгуулж буй билээ.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine