Зах зээл

Чили зэс, литийн роялтиг өсгөвөл дэлхийн зах зээлд нөлөөлнө гэж BHP үзэж байна

Чилийн хууль тогтоогчид зэс, лити борлуулалтад шинэ роялти ногдуулах саналтай байгаа нь олон улсад эдгээр түүхий эдийг олборлож буй уурхайнуудыг өргөтгөхөд болон шинэ уурхайнуудад хөрөнгө оруулалт хийхээс болгоомжлох эрсдэлийг бий болгож байна гэж “BHP” мэдэгджээ. 
 
Зэс, литийн үнэ өндөр байх үед өндөр төлбөр ногдуулах хуулийн өөрчлөлтийг тус улсын конгресс дахь уул уурхайн хороо өнгөрсөн долоо хоногт баталсан юм. Хуулийн төслийг 2018 онд өргөн барьсан бөгөөд дээрх металуудад тус бүр 3 хувийн суурь роялти ногдуулж байгаа юм. Хуулийн төсөлд тусгаснаар фунт зэсийн үнэ 2-2.5 ам.доллар байх үед 15 хувь, дөрвөн ам.доллараас дээш болбол 75 хувийн төлбөр ногдуулахаар тусгасан аж. 

Энэхүү төлбөрөөс хуримтлуулсан сангийн хөрөнгийн тал хувийг бүс нутгийн болон нийгмийн төслүүдийг санхүүжүүлэхэд зориулах бол үлдсэн талыг нь уул уурхайн үйл ажиллагаанаас уул уурхайн төслүүдийн орчимд аж төрж буй нийгмийн бүлгүүд дэх байгаль орчинд учруулж буй сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн төлөх, сэргээн засах төслүүдийг шууд санхүүжүүлнэ гэжээ. 

“BHP Minerals Americas”-ийн Ерөнхийлөгч Рагнар Удд “Үнээнээс илүү их сааль авахын тулд бүхнийг туршиж үзэж болох ч гэлээ урт хугацааны үр дагавар нь юу вэ гэдгийг маш сайн ойгож байх ёсто” хэмээн “Financial Times”-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн түүнчлэн “Энэ шинэчлэлийн чанартай зүйлийг дэмжих тусам салбарт улам жинтэй хохирол учруулах болно” гэсэн байна. 

Зэсийн экспортоор дэлхийг тэргүүлэгч Чилид дэлхийд литийн нийт тогтоогдсон нөөцийн 52 хувь байдаг бөгөөд лити нь тус улсын дөрөв дэх том экспорт юм.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/05

Баялаг тойрсон сонгууль

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine