Компани - Turqoise Hill Resource

Засгийн газар сөрөг нэхэмжлэлдээ Оюутолгойн ХОГ-г цуцална гэв

"Туркойз Хилл Ресурс" компани "Оюу толгой" ХХК-ийн Арбитрт хандсан татварын маргааны эсрэг Монгол Улсын Засгийн газрын гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар хариу мэдэгдлийг урьд шөнө гаргажээ. 

Мэдэгдэлд “Туркойз Хилл нь аль нэг талд хамаарахгүй боловч Монгол Улсын Засгийн газраас татварын маргааныг шийдвэрлэх арбитрын шүүхэд манай компани болон “Рио Тинто Групп”-ийг татан оролцуулж байна гэж ойлгож байна.” гээд “Оюу толгой компанийн Арбитрын шүүхэд гаргасан татварын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоогүй тохиолдолд 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол Улсын сөрөг нэхэмжлэлийн дагуу хүчин төгөлдөр бус болохыг мэдэгдэж байна.” хэмээжээ.

Сөрөг нэхэмжлэлийн хүрээнд Монгол Улс нь өмнөх Засгийн газрын албан тушаалтнуудад зохисгүй төлбөр хийсэн гэх үндэслэлээр нотолгоо гаргаж, учирсан хохирлыг нэхэмжилж байгаа аж. Мөн сөрөг нэхэмжлэлд дурдагдсан “Туркойз Хилл Ресурс"-тай холбоотой мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй, "Туркойз Хилл Ресурс" компанийг оролцогч тал болгон татахыг зөвшөөрөхгүй, эрх ашгаа хамгаалах болно гэдгээ тус компани мэдэгдсэн байна. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine