Түүхий эд

Чилийн зэсийн гарц 10 сар дараалан буурав

Дэлхийн зэсийн хамгийн том үйлдвэрлэгч болох Чилийн зэсийн гарц гуравдугаар сард 1.3 хувиар буурч, 491 мянган тонн болсон байна.

Ингэснээр тус улсын зэсийн гарц 10 дахь сардаа дараалан буурсан гэж тус улсын Засгийн газрын статистикийн INE агентлаг мэдээлсэн байна. Чилийн гарц ийнхүү буурсан нь зэсийн үнийн өсөлтөд дэмжлэг болсон байна. Энэ мэдээлэлтэй зэрэгцээд зэсийн ханш 2011 оноос хойш анх удаа 10 мянган ам.доллар даваад байгаа юм..

Чили улсад коронавирусийн тархалт нэмэгдэж байгаа учраас тус улсын Засгийн газар зарим хязгаарлалт хийгээд байгаа. Энэ нь уул уурхайн салбарт шууд болон шууд бус байдлаар нөлөөлж байна.   

INE агентлагийн  мэдээллээр Чили улсын зэсийн үйлдвэрлэл 2021 оны эхний улиралд жилийн дүнгээр 2.2 хувиар буурч, 1.4 сая тонн болжээ.

Нөгөө талд, зэсийн дээд түвшин огцом өссөн нь дэлхийн хамгийн том металлын зах зээл болох Хятадын аж үйлдвэрийн салбарт дарамт болж эхэлсэн байна. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine