Түүхий эд

АНУ-ын нүүрсний гарц өнгөрсөн сард 23.8 хувиар өслөө

АНУ-ын нүүрсний гарц өнгөрсөн гуравдугаар сард 45.2 сая тоннд (49.8 сая шорт тонн) хүрч, сарын дүнгээр 23.8 хувиар өссөн байна. Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.3 хувиар буурчээ. 

Ингэснээр тус улсын нүүрсний нийт гарц энэ оны эхний улиралд 126 сая тонн (139 сая шорт тонн) болсон нь 2020 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 6.7 хувиар буурсан дүн аж. 

Тус улс энэ оны нэгдүгээр сард 49.1 сая шорт тонн нүүрс хэрэглэсэн нь жилийн дүнгээр 20 хувиар нэмэгдсэн дүн. Үүнээс аж үйлдвэрийн салбарын нүүрсний хэрэглээ 4.9 хувиар буурсан бол айл өрхүүдийнх 20 хувиар өссөн байна. Тэгвэл худалдааны салбарын нүүрсний хэрэглээ 14 хувиар багасжээ. 

Тус улс хоёрдугаар сард 6.7 сая тонн нүүрс экспортолсон нь жилийн өмнөхөөс 8.2, сарын дүнгээр 29 хувиар өссөн үзүүлэлт аж. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine