Түүхий эд

Гашуунсухайт боомтоор нэвтэрсэн нүүрс ачсан машины тоо 150-д хүрчээ

Монголын нүүрсний экспортын гол гарц болох Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтэрч буй ачааны машины тоо 150-д хүрсэн гэж Хятадын Sxcoal цахим хуудас мэдээллээ.

Одоогоос хоёр өдрийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 27-нд энэ дүн 112-т хүрээд байсан юм. Ийнхүү нүүрсний тээврийн автомашины тоо сүүлийн өдрүүдэд алгуур өсөж байна.

Монголын коксжих нүүрс хил дээр тонн тутамдаа 1250 юаниас дээш үнэд хүрээд байгаа аж. Гэсэн хэдий ч өнөө хэр нүүрсний экспортын хэмжээ хязгаарлагдмал хэвээр байна. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлснээр Монгол Улс дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар нийт 7.3 сая тонн нүүрс экспортлоод байна. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine