Эдийн засаг

Хятадын эдийн засаг I улиралд 18.3 хувь өслөө

БНХАУ-ын эдийн засаг энэ оны эхний улиралд жилийн дүнгээр 18.3 хувиар өссөн гэж тус улсын Статистикийн товчооноос мэдээллээ. Энэ нь тус улс 1992 оноос хойш ДНБ-ий өөрчлөлтөө улирлаар тооцож эхэлснээс хойших хамгийн өндөр өсөлт болов.

Харин коронавирусийн тархалт тус улсад дээд цэгт хүрээд байсан өнгөрсөн оны нэгдүгээр улиралд ДНБ нь 6.8 хувиар тэлж байсан. Үүнтэй харьцуулахад энэ нь гурав дахин өндөр дүн болов. 

Тус улсын аж үйлдвэрийн гарц жилийн дүнгээр өнгөрсөн улиралд 24.5 хувиар тэлсэн байна. Харин улирлаар тооцвол хоёр хувиар нэмэгджээ.  Харин жижиглэн худалдаа нь 2020 оны эхний улирлаас 33.9 хувиар өсөв. 

Economist Intelligence Unit-ийн Хятадыг хариуцсан Юе Су сүүлийн үеийн тоо баримтаас харахад тус улсын эдийн засгийн сэргэлт өргөн цар хүрээтэй байгааг харуулж байна хэмээн дүгнэсэн юм 

Гэхдээ эдийн засгийн идэвхжилийг хангах төсвийн шинжтэй дэмжлэгүүд нь ирэх саруудад зогсож магадгүй тул өсөлтийн эрч саарах төлөвтэй гэж шинжээчид дүгнэсэн байна. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine