Эдийн засаг

Хятадын сэргэлт Монголын эдийн засгийг дэмжинэ

Өнгөрсөн онд ойрын жилүүдэд үзэгдээгүйгээр унаж, 5.3 хувиар агшсан Монголын эдийн засаг энэ онд таван хувиар тэлнэ гэж ОУВС таамаглаж байна.

2021 оны эхний улирал өнгөрөөд байгаа ч Монгол Улс ирэх саруудад цар тахлын тархалтыг хэрхэн зохицуулах нь тодорхойгүй, "ковид-19" вирусийн халдвар эрчтэй нэмэгдэж буйгаас үүдэн худалдааны урсгал саарах, дотоод эдийн засгийн уналт улам гүнзгийрэх эрсдэл нүүрлэсэн хэвээр байна. Ийм эмзэг үед Монголын эдийн засаг таван хувиар өсөж чадах уу. 

ОУВС-гийн зүгээс одоогийн байдлаар  Монголын талаар тусгайлан тайлбар өгөөгүй. Гэхдээ тус сангийн ерөнхий дүгнэлтүүдийг харвал АНУ, Хятадын идэвхжил дэлхийн засгийн сэргэлтийг чирнэ. Ялангуяа, БНХАУ-ын эдийн засаг өнгөрсөн жилүүдээс өндөр буюу 8.4 хувийн өсөлтийг энэ онд үзүүлнэ гэж ОУВС-гийн шинжээчид таамаглаж байна. Энэ нь Монголын эдийн засагт эерэгээр нөлөөлөхөөр байна. 

Дэлхий даяар цар тахлыг эсрэг хариу арга хэмжээнд зориулан, төсвийн шинжтэй 16 их наяд ам.долларын дэмжлэг үзүүлсэн. Энэ нь дэлхийн эдийн засаг илүү гүн унахаас сэргийлсэн гэж тус сан дүгнэлээ. 

Ер нь ОУВС-гаас өчигдөр танилцуулсан дэлхийн эдийн засгийн төлөв нь өмнөх таамгуудтай нь харьцуулахад илүү өөдрөг дүр зурагтай байлаа. Тухайлбал, дэлхийн эдийн засаг сүүлийн 60 жилийн хугацаанд хамгийн хурдтай өснө гэж төсөөлж байна. Гэхдээ цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрэхэд улс орнуудын өсөлт харилцан адилгүй байгаа нь сөргөөр нөлөөлөхөөр байгаа аж. 

АНУ цар тахлын үед эдийн засгийг дэмжих 1.9 их наяд ам.долларын нэмэлт төсөв батлаад байна. Тус улсын хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнгээ өгч, хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлт тооцоолсноос давж, эерэг гараад байгааг дөрөвдүгээр сарын тайланд дурдсан байна.  

ОУВС-гийн тэргүүн Кристалина Георгиева эдийн засгийн төлөв эерэг байгаа ч улс орнуудын өсөлт эрс ялгаатай байгааг онцолсон. Мөн цар тахлын нөлөөнөөс бүрэн ангижирч, АНУ, БНХАУ-ын түвшинд хүрэхийн тулд зарим улс оронд хэдэн жилийн хугацаа шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine