Түүхий эд

Австралийн төмрийн хүдрийн экспорт өсөж, коксжих нүүрснийх буурах төлөвтэй

Түүхий эдийн зах зээлийн гол нийлүүлэгчдийн нэг Австрали улс ирэх зургадугаар сарын 30-аар эцэслэх санхүүгийн жилийн экспортын төлөвөө танилцууллаа.

Тус улсын Засгийн газрын таамагласнаар Австралийн төмрийн хүдрийн экспортын орлого энэ санхүүгийн жилд 136 тэрбум австрали долларт (103.8 тэрбум ам.доллар) хүрэх төлөвтэй.

Тус улсын төмрийн хүдрийн тээвэрлэлт 2020-2021 онд 900 сая тонн, 2025-2026 онд 1.1 тэрбум тоннд тус тус хүрнэ гэж таамаглаж байна.  Хэдийгээр ирэх жилүүдэд Бразилын төмрийн хүдрийн нийлүүлэлт сэргэх ч Австрали улс хэмжээгээ бууруулахгүй гэж тооцжээ.  

Төмрийн хүдрээс гадна Австралийн коксжих нүүрс Хятадын импортын хоригт өртсөнөөс үүдэн орлого нь буурах төлөтэй. Тус улсын коксжих нүүрсний экспортын орлого энэ санхүүгийн жилд 12 тэрбум австрали доллароор буурч, 23 тэрбумд хүрэх таамагтай.

Харин шингэрүүлсэн хийн экспортын орлого 15 тэрбум австрали доллароор багасаж, 33 тэрбум болох бол эрчим хүчний нүүрснийх зургаан тэрбум австрали доллароор доошилж, 15 тэрбум болох хүлээлттэй. 

Тэгвэл өнгөрсөн онд 25 тэрбум австрали доллароор хэмжигдэж байсан алтны экспортын орлого энэ санхүүгийн жилд 29 тэрбумд хүрнэ гэж Австралийн Засгийн газар таамаглаж байна.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/05

Баялаг тойрсон сонгууль

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine