Зах зээл

Хятадын коксжих нүүрсний импорт 58%, эрчим хүчний нүүрсний импорт 40% буурав

Коксжих нүүрсний гол худалдан авагч Хятад улс энэ оны эхний хоёр сард 6.3 сая тонн коксжих нүүрс импортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 хувиар буурсан дүн хэмээн Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Импортын үнийн дүн нь 672.4 сая ам.доллар болсон нь мөн 67.9 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Зөвхөн хоёрдугаар сард 358 сая ам.доллараар 3.2 сая тонн коксжих нүүрс импортолсон байна. 

Үүнээс гадна нийт 1.1 тэрбум ам.доллараар 17.2 сая тонн эрчим хүчний нүүрс эхний хоёр сард импортолжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээний хувьд 40 хувь, үнийн дүнгийн хувьд 38 хувиар буурсан байна. Зөвхөн хоёрдугаар сард 8.3 сая тонн эрчим хүчний нүүрс импортолсон бөгөөд тонн нүүрсний дундаж үнэ нь 68 ам.доллар болсон байна. 

Монгол Улсад коронавирусийн тархалт өсөж байгаатай холбогдуулан Хятад улс Монголоос авах нүүрсний импортдоо хязгаарлалт тогтоогоод байгаа юм. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine