Үйл явдал

“Тавантолгой”-н ногдол ашиг 2019 онтой харьцуулахад 2.3 дахин буурчээ

Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Тавантолгой” хувьцаат компани 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 357 төгрөг буюу нийт 18.8 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчидэдээ ногдол ашиг болгон тараахаар болжээ. 

Тус компанийн ногдол ашгийн хэмжээ 2019 онтой харьцуулахад 2.3 дахин буурсан байна. Тодруулбал, өнгөрсөн онд “Тавантолгой” нэгж хувьцаанд 821 төгрөг буюу нийт 43.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг хувьцаа эзэмшигчидэдээ тарааж байсан юм. 

Монголын хөрөнгийн биржийн мягмар гарагийн энгийн арилжаагаар 45 компанийн 1.24 сая ширхэг хувьцаа арилжаалжээ. Үүнээс 28 компанийн хувьцааны ханш өсөж, 11 компанийнх буурсан байна.

Хөрөнгийн зах зээлийн тэргүүлэх индекс ТОП-20 энэ өдөр 0.17 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ 3.56 их наяд төгрөг боллоо. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/05

Баялаг тойрсон сонгууль

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine