Зах зээл

Шаньси муж нүүрсний 164 уурхайг урт хугацаанд хаана

БНХАУ-ын Шаньси мужийн засаг захиргаа бүс нутгийнхаа нүүрсний уурхайнуудыг аюулгүй ажиллагаа, байгаль орчинд үзүүлэх бохирдлын зэрэглэл, техникийн нөхцөл байдал зэрэг үзүүлэлтийг харгалзан дөрөв ангилсан байна.

Эдгээр үзүүлэлтийг бүрэн хангаж, хамгийн өндөр оноо авсан аж ахуйн нэгжүүдийг “A”ангилалд багтаасан. Энэ ангилалд  нүүрсний 54 уурхай багтжээ.

Харин уг ангиллаас доогуур оноо авсан, гол шалгуурыг нь ерөнхийд нь хангасан компаниудыг “B” ангилалд хамруулсан бөгөөд 500 уурхай орсон байна. 

Тэгвэл “C” ангилалд 163, “D”-д 164 уурхай тус тус багтжээ.  Шаньси мужийн засаг захиргаа “D”ангиллын 164 уурхайг урт хугацаанд хаах арга хэмжээ авахаар төлөвлөж байна.  

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine