Зах зээл

Австралийн хайгуулын зардал супер циклийн түвшинд хүрчээ

Австрали улсын эрдэс баялгийн хайгуулд зарцуулсан хөрөнгийн хэмжээ өсөж, 2020 оны эцсээр сүүлийн долоон жилийн дээд түвшинд хүрсэн байна. Өнгөрсөн оны IV улиралд Австралийн эрдэс баялгийн хайгуулын салбарт нийт 718.4 сая австрали доллар зарцуулсан байна. 

Өөрөөр хэлбэл тус улсын хайгуулын салбарын идэвхжил нэмэгдэж, зардал нь өмнөх супер циклийн түвшинд хүрч өсжээ. Түүхий эдийн үнийн дараагийн “супер цикл” эхлэж байна гэсэн таамаглалыг батлах нэг үзүүлэлт болж байна. 

Австрали улс зэсийн нөөцөөр дэлхийд хоёрдугаарт ордог. Түүнчлэн дэлхийн нийт никелийн нөөцийн дөрөвний нэгээс илүү хувь нь Австралид байгаа гэсэн тооцоолол бий. Цэнэг хураагуур үйлдвэрлэхэд ашигладаг гол түүхий эд болох литийн экспортоор мөн тэргүүлдэг юм. 

Тус улсын хайгуулын зардлын өсөлтийг түүхий эдийн ангиллар авч үзвэл суурь металлуудын хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгө хамгийн ихээр буюу 13 хувиар өссөн байна. Харин төмрийн хүдрийнх өмнөх түвшинд хэвээр байсан бол нүүрсний хайгуулд зарцуулсан хөрөнгийн хэмжээ 26 хувиар буурчээ. 

Оны эхнээс авч үзвэл алтны салбарын хайгуул онцгой өсөлт харуулж байна. Алтны хайгуул 2-4 улиралд нийт 35.5 хувийн өсөлт үзүүлжээ.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine