Компаниуд ногдол ашгийн мэдээллээ зарлаж эхэллээ

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 56 компанийн таван сая ширхэг хувьцаа арилжлаа. Энэ өдөр 32 компанийн хувьцааны ханш өсөж, 19 компанийнх буурав. ТОП 20 индекс 6.74 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ 3.3 их наяд төгрөгт хүрэв.

Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд ногдол ашиг тараах мэдээллээ эхнээсээ олон нийтэд танилцуулсаар байна. Одоогийн байдлаар нийт 14 компани ногдол ашиг тараахаар болжээ.

Тухайлбал, АПУ компани нэгж хувьцаанд 57.5 төгрөг буюу нийт 61.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Харин биржид бүртгэлтэй 17 компани ногдол ашиг тараахгүй гэж мэдэгджээ. Үүнд, худалдаа, тээвэр, аялал жуулчлал, нэхмэл эдлэлийн компани голлож байна. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/05

Баялаг тойрсон сонгууль

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine