Түүхий эд

Хятадын нүүрсний гарц 12-р сард 351.8 сая тоннд хүрлээ

БНХАУ-ын нүүрсний гарц өнгөрсөн сард 351.8 сая тоннд хүрснийг тус улсын Статистикийн товчооноос мэдээллээ. Энэ нь 2019 оны мөн үеэс 3.2, өнгөрсөн арваннэгдүгээр сарынхаас 1.3 хувиар тус тус өссөн үзүүлэлт аж. Урд хөрш сүүлийн зургаан сард дараалан дотоодын нүүрсний гарцаа нэмэгдүүлж байгаа ч нүүрсний үнийг өсгөж буй богино хугацааны нийлүүлэлтийн хомсдолыг хангахад хангалтгүй гэж sxcoal сайтад мэдээлсэн байна.

Урд хөршийн төрийн өмчит томоохон компаниуд тус улсын Засгийн газрын бодлого, шийдвэрийн дагуу олборлолтоо өсгөснийг эс тооцвол өнгөрсөн арванхоёрдугаар сард  БНХАУ-ын нүүрсний үйлдвэрлэлд дорвитой өсөлт ажиглагдаагүй байна. 

Нөгөө талд Хятадын нүүрсний импорт арванхоёрдугаар сард 39.08 сая тонн болсон. Энэ нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 2.7 сая тонн буюу 0.6 хувиар өссөн үзүүлэлт аж.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/05

Баялаг тойрсон сонгууль

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine