Компани

Vale 2020 оны төмрийн хүдрийн гарцын төлөвөө таналаа

Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Vale компани энэ оны төмрийн хүдрийн гарцын төлөвөө бууруулж, 300-305 сая тоннд хүргэлээ. Үүнээс өмнө тус компани багаар бодоход 310 сая тонн төмрийн хүдрийг 2020 онд олборлохоор төлөвлөж байсан юм. Харин 2021 онд 315-335 сая тонныг олборлохоор төсөөлжээ. 

Түүнчлэн тус компани зэсийн үйлдвэрлэлээ ирэх онд 390 мянган тоннд хүргэж, улмаар 2025 он гэхэд 500 мянган тонн түүхий эд олборлохоор зорьж байна. Өөрөөр хэлбэл, ирэх жилүүдэд жилд дунджаар 455 мянган тонн зэс олборлоно гэсэн үг юм. Харин компанийн никелийн жилийн дундаж гарц ирэх гурван жилд 200 мянган тоннд хэлбэлзэх төлөвтэй. 

Vale компани Serra Leste уурхайн өргөтгөлтэй холбоотой зөвшөөрлүүдээ Бразилын Пара мужаас авсан болохоо өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. 

Мөн тус компани Бразилын Минас-Жерайс хотод Сол до Церрадо нэртэй 766 МВт-ын хүчин чадалтай нарны эрчим хүчний төслийг хэрэгжүүлж эхэлжээ. 500 сая ам.долларын өртөгтэй энэ төслийг 2022 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine