Түүхий эд

Дональд Трампын мэдэгдэл алтны ханшийг бууруулав

Есдүгээр сарын 25-наас хойш өсөх чиг хандлагатай явсан алтны ханш Нью-Йоркийн хөрөнгийн биржийн арилжаагаар нэлээд огцом буураад байна. 

Нью-Йоркийн цагаар үдээс өмнөх арилжаа бага зэрэг өсөлттэй байж, унц алтны ханш дээд тал нь 1921 ам.доллар хүрсэн нь өмнөх өдрийн хаалтаас 10 ам.доллараар өссөн дүн байв.  Гэвч үдээс хойш огцом уналт үзүүлж 1872 ам.доллар хүртэл унажээ. 

Улмаар сүүлийн нэг цагийн арилжаагаар бага зэрэг сэргэж 1881 ам.долларын ханштайгаар арилжаа хаасан байна. 

Алтны ханшийн бууралтад нөлөөлсөн хүчин зүйл нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын жиргээ байжээ. Тэрбээр, 2.4 тэрбум ам.долларын багцыг ядуурал, гэмт хэрэгтэй тэмцэхэд зориулсан төсөвт суулгах хэлцлийг зогсоосон гэдгээ өөрийн Twitter хаягнаас мэдэгджээ. Тэрбээр жиргээндээ “Бид ялалт байгуулсныхаа дараа шаргуу ажиллаж буй америкчууд болон жижиг бизнес эрхлэгчдэд зориулсан мөнгөн урамшууллын хууль батлах болно” хэмээсэн байна. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine