Зах зээл

Тамань боомт том оврын усан онгоцуудын ачилтыг эхлүүлнэ

“Отэко” компанийн эзэмшдэг их хэмжээний ачаа тээвэрлэх хүчин чадалтай терминал болох Тамань боомт энэ сард 120 мянган хүнд даацын усан онгоц аялуулах зөвшөөрлөө авахаар төлөвлөж байна. 

Төлөвлөсөн хүчин чадал нь жилийн 60 сая тонн. Үүний 50 сая нь нүүрс байх аж 

Компанийн мэдээлснээр уг боомт нь 2020 оны эхээр capesize буюу хамгийн том оврын ачааны хөлөг онгоцуудад нүүрс ачиж эхлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Уг терминал нь Оросын баруун өмнөд хэсэгт хийгдэж буй томоохон хөрөнгө оруулалттай төслийн нэг бөгөөд Азов-Хар тэнгисийн сав газрын ашигт малтмалыг тээвэрлэх чиглэлээр мэргэшсэн анхны бөгөөд хамгийн том терминал юм. Одоогоор төлөвлөсөн хүчин чадал нь жилийн 60 сая тонн тээвэрлэх бөгөөд үүний 50 сая нь нүүрс байх ажээ. 

Тамань боомтоос энэ аравдугаар сарын эхээр Панамакс гэх 82000 тоннын даацтай хөлөг “Sibanthracite Group”-ийн нүүрсийг ачин Европын боомтуудад хүргэхээр гарчээ. Өөр нэг усан онгоц Вьетнам руу аялсан байна. Эдгээр хоёр хөлөг онгоц нийт 120,000 тонн нүүрс ачсан байв.

Ачилтын хүчин чадлыг нэмэхийн тулд Отеко нүүрс ачихад зориулж өөрөө буулгагч вагон хоёрыг ажиллуулахаар төлөвлөсөн нь одоогоор зургаан сая тонн байгаа жилийн нийт ачилтын хэмжээг 25 сая тоннд хүргэх боломжтой аж. Эрэлт их үед илүү олон их вагон ашиглагдах гэнэ. 

Атлантын далайгаар Турк руу хийдэг Колумбын нүүрс тээвэртэй харьцуулахад Оросын эрчим хүчний нүүрсний энэ тээвэр богино зайг туулж, өртөг багатай байх тул илүү өрсөлдөх чадвартай байх төлөвтэй юм. Энэ оны эхний найсан сарын байдлаар Колумб улс Турк рүү 10.66 сая тонн нүүрс эрчим хүчний нүүрс экспортлоод байгаа нь тус улсын нүүрсний импортын 57.7 хувь юм. Харин ОХУ энэ хугацаанд 6.84 саян тонныг Туркт нийлүүлжээ. 

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар тэргүүтэй албаны хүмүүс өнгөрсөн жилийн есдүгээр сард ОХУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр “Отэко” компанитай Тавантолгой ордын нүүрсийг Тамань боомтоор дамжуулан гуравдагч зах зээл рүү гаргахад хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байдаг.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine