Зах зээл

Төмрийн хүдрийн ханш Австралийн экспортод том уналт авчрав

Наймдугаар сард төмрийн хүдрийн ханш уналттай байснаас Австралийн гадаад худалдааны ашиг 5.9 тэрбум австрали доллар болж буурчээ. 

Австралийн статистикийн хорооны мэдээллээс үзэхэд долдугаар сард тус улсын гадаад худалдааны ашиг 7.2 тэрбум, зургадугаар сард найман тэрбум австрали долларын ашигтай гарч байсан ч улирлын сүүлийн сард зургаан тэрбум хүрэхгүй болжээ. 

Экспортын хэмжээ 15 хувиар өссөн боловч нийт үнийн дүн нь 12 хувиар буурсан

Нийт импорт 137 сая австрали доллараар буурахад экспортын дүн 1.4 тэрбум австрали доллараар буурснаас гадаад худалдааны ашиг ийн огцом буурчээ. 

Хэдийгээр төмрийн хүдрийн экспортын хэмжээ 15 хувиар өссөн боловч уг таваарын ханш оны эхэнд өндөр тогтсоноос хойш аажим буурсаар хэвийн түвшиндээ ирээд байгаа тул экспортолсон төмрийн хүдрийн нийт үнийн дүн нь 12 хувиар буурсан аж.

Үүнээс гадна эрчим хүчний нүүрсний худалдаа 231 сая австрали доллараар буюу 11 хувиар буурсан нь нэгжийн үнэ хэдий найман хувийн хувийн өсөлттэй байсан ч нийт хэмжээ нь 18 хувь буурснаас шалтгаалсан гээд экспортын бууралтыг дэлхийн зах зээл сэргээгдэх эрчим хүчийг дэмжих бодлого руу шилжиж буйтай холбон тайлбарлажээ. 

Хатуу коксжих нүүрсний хувьд ган үйлдвэрлэгч Азийн орнуудын эрүүл худалдааг дэмжих бодлогын нөлөөгөөр дэлхийн зах зээл дэх эрэлт 14 сая австрали долларын өсөлт үзүүлж байна. Япон руу хийж буй тус улсын экспорт наймдугаар сард 40 хувь буюу 122 сая австрали доллараар өссөн бол Хятад руу хийсэн экпорт нь 15 хувь буюу 115 сая австрали долларын өсөлт харуулсан бөгөөд Хятадын худалдан авах сонирхол тогтвортой нэмэгдэж байгааг онцолжээ. 

Гадаад худалдааны тэнцэлд гарсан өөр нэг онцлох өөрчлөлт нь тоо хэмжээ нь хоёр, үнийн дүн нь долоон хувиар өссөний улмаас шингэрүүлсэн байгалийн хийн экспорт есөн хувь буюу 362 сая австрали доллараар нэмэгдсэн явдал байв. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine