image

Редакцийн зурвас

Баялаг тойрсон сонгууль

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэлж, урьдын уламжлалт “технологи” буюу уул уурхайг нийгмийн эсрэг “гэмт хэрэгтэн” болгох зохиол үргэлжилж байна. Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль хуучин жишгээр өрнөж, баялаг дагасан шударга бус байдлыг хална гэж нэр дэвшигчид мэдэгджээ. Баялгийн хуваарилалт хамгийн том асуудал болж байна. Газрын доорх баялаг ард түмний өмч хөрөнгө, үр ач нартаа үлдээх “хадгаламж” хэвээр байгаа. Үүнийг Монгол Улсын Үндсэн хуулиар дархалж, хамгаалж өгсөн. Хэдий тийм боловч Ерөнхийлөгчийн сонгууль баялгийг иргэн болгонд тэгш хүртээх, хүргэх талаар дор бүрнээ дурджээ. Хурааж авснаа бүгдэд тэгш хүртээлээ, цаашид ч хүртээнэ гэх суртал ухуулга хүчтэй дэлгэрч байгаа нь хожмоо уул уурхайн салбарын давшгүй том эрсдэл болох нь ойлгомжтой юм. Баялгийг тэгш хуваарилах биш баялгийн өгөөжийг хүртээмжтэй байлгах нь илүү чухал баймаар...

2020 онд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөлттэй байсан нь цар тахлын үед эдийн засгийн хүндрэлийг даван туулах гарц, ганц найдвар болсон. 2021 онд ч мөн адил өндөр өсөлт үзүүлж, үр шим нь эдийн засагт, өрхийн амьжиргаанд шууд болон шууд бусаар нөлөөлж байна. Тухайлбал, иргэн болгонд тараасан 300 мянган төгрөг, тэтгэврийн зээлгүй ахмадуудад барьсан нэг сая төгрөг, өрх болгоны цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг тэглэсэн гээд цар тахлын хажуугаар төр хамгийн өглөгч дүр бүтээжээ. Угтаа эрдсийн үнийн өсөлт ийм боломжийг төрд олголоо. Эрийн сайндаа өгсөн гэж эндүүрч яваа нь жаахан харамсалтай.  

“Ковид-19” цар тахлын үед дэлхийн уул уурхайн топ компаниудын ашиг өсөлттэй гарав. Тэд бизнесээ төрөлжүүлж, орлогын олон эх үүсвэртэй болж байгаа нь манай ганц бүтээгдэхүүнээр дагнаж, үнийн өсөлтөөс нь өндөр ашиг олсноо сайрхан ярих үндэсний компаниудад туршлага болно гэлтэй. Дан ганц нэг төрлийн бүтээгдэхүүнд төвлөрөх бус дахин шинэ зах зээл, боломжийг өөрсдийн өмнө нээжээ. Тэрчлэн эрдсийн экспортоор тэргүүлэгч Чили, Австрали, Индонез цар тахлаас улбаасан ижил сорилтыг хэрхэн даван туулж байгааг хөндлөө. 

Он дамнан хамгийн идэвхтэй яригдсан, энэ оны турш олны анхаарлын төвд байгаа “Оюутолгой” төслийн хэлэлцээний явц, “уур амьсгал”-ыг тандлаа. Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөөд асуудлаа шийдье гэдгээ аль аль тал нь хэлж байна. Шийдлийн гарц ч тодорхой болсон гэдгийг өнгөрсөн хугацаанд талуудын өгсөн байр сууриас тандаж болохоор байна. Монголын Засгийн газрын байр суурийг Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар сайдын ярилцлагаас үзнэ үү. 

Дотоодод цар тахлын тархалт нэмэгдэж, эрсдэл тэлэх хэрээр таваарын экспорт саатав. Улсын төсөвт энэ нь алдагдал болж ирлээ. Сайн мэдээ гэвэл зэс эргэн ирж байна, олон улсын зах зээлд. Үүнд томоохон нөлөө үзүүлэгч нь өмнөд хөрш. 2040 он гэхэд цахилгаан автомашины нийт машинд эзлэх хэмжээ 80 хувь болж өсөхөөр байна. 

Агуулга

  • Үзэл бодол

    “Оюутолгой”-н хэлэлцээний шинэ нөхцөл байдал

    Гүний уурхайн бүтээн байгуулалтаар хэн нэгнээ “барьцаалах” нь шийдлийн хувьд хамгийн оновчгүй сонголт юм.

    Хуудас 38

  • Байр суурь

    “Оюутолгой”-н асуудлаар бид дотооддоо нэг ойлголцолд хүрэх ёстой

    Хууль зүй, дотоод хэргийн сайд, “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” групптэй хэлэлцээ хийх Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарын ярилцлагыг хүргэж байна.

    Хуудас 42

  • Түүхий эд

    Дэлхийг ариутгах зэс

    Дэлхийн зэсийн хурал 2021 онд виртуал орчинд зохион бай­гуу­лагд­санаар дөрөвдүгээр сарын дунд үе зэсээр амьсгаллаа.

    Хуудас 50

  • Бизнес

    Төрөлжилт топ тоглогчдыг тахлаас хамгаалжээ

    Урьд өмнө нь үзэгдээгүй энэ сорилтыг дэлхийн уул уурхайн салбарыг өнгөлж буй таван топ компани хэрхэн туулсныг хүргэж байна.

    Хуудас 56

  • Ковид-19

    Экспортлогчид ижил сорилтыг ялгаатай туулж байна

    Хөгжиж буй орон ялангуяа, түүхий эд экспортлогчид “Ковид-19”-ийн цохилтод өртсөн хэвээр байна.

    Хуудас 60

  • Экспорт

    Тахал нэрвэхийн хэрээр таваарын экспорт тэг рүү зүглэв

    Монгол Улсад илэрсэн “Ковид-19” вирусийн тохиолдол эрс нэмэгдсэн хоёрдугаар сарын сүүлчээс манай улсын түүхий эдийн экспорт огцом уруудсан.

    Хуудас 64

Эрхлэн гаргагч

Э.Долгион


Үүсгэн байгуулагч

David D'Astoli


ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

С.Болд-Эрдэнэ

ЕРӨНХИЙ ЭРХЛЭГЧ

Б.Баяртогтох

Дизайн Директор

О.Болдбаатар


Asia Mining сэтгүүлд тусгагдсан үзэл бодол нь редакцийн албан ёсны байр суурь байх албагүй. Бид нийтлэгдэж буй мэдээллийг нягтлахад бүхий л хүчээ дайчлан ажилладаг хэдий ч мэдээллийн туйлын үнэн бодит байдлыг баталгаажуулахгүй болно. Тиймээс сэтгүүлд дурдагдсан мэдээлэлд үндэслэн уншигчийн зүгээс гаргах аливаа шийдвэрт Asia Mining сэтгүүл ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.


Сар тутмын Asia Mining сэтгүүлийн бүх эрх хуулиар хамгаалагдсан. Иймд сэтгүүлийн эх төдийгүй “Asia Mining Magazine” худалдааны тэмдэгтийг “Asia Mining Magazine”-ийн зөвшөөрөлгүйгээр хэсэгчлэн болон бүтнээр нь дахин хэвлэх, хайлтын системд байршуулах, цахим, механик, фото хуулбар зэрэг ямар ч хэлбэрээр хувилж олшруулах, түгээн тараахыг хатуу хориглоно.

Шинэ дугаар 2021/05

Баялаг тойрсон сонгууль

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine